Skip to main content

KAREN KUNG-Taiwan/



Гэрлийн сүүдэр


гэрлийн сүүдэр дор харанхуй шөнө

гэгээн өдрийн ганцаадлаа

ахин дахин өгүүлнэ.


Салхин хонх


Салхин хонх үргэлж нам гүм байх юм

Сэвшээ салхи илбэн таалахад

Зүрх нь догдлон жингэнэнэ.


Нулимс


Урьд цагын хосууд хайрын үгээ тагтан дээр шивнэлдэхэд

Амгалан тэнгэрийн гүн дэх одод

Нулимсан дуслууд болон хувирна.


Мөнхийн хайр


Хайр гэдэг хэтэрхий богино

Харуусал зовлон хэзээ ч дуусашгүй тул

Яруухан шүлгээр шархаа эдгээж

хундага дарсаар өвчинөө намдаа юу.


Хатсан цэцэгс


Насан үүрд чинийхээ нулимсыг би арчмаар байна гэж

салхи сарнайд өгүүлнэ

Өтөл болоод чинийхээ гарт би үхмээр байна хэмээн

сарнай салхинд хариулав

Үүнээс хойш мөнхий хайрын түүх болон

цонхны минь давцан дээр үргэлжилсээр/асгарсан юм/


Гүн нойрноос сэрэхүй


Амтат зүүднийхээ авдарыг сайтар эвдэж бай

Аль эсвэл зүүднийхээ далайд хүссэнээрээ шумба

Адбиш зовлонгоос ангид байх зам энэ буюу


Намарт сэтгэл хөдлөхүй


Буцах намрын өнчин ганц навч улайхад

Бусад олон навчис ичингүйрэн

Буух авралаа эх модноосоо эрвэй.


Шөнө дундын сэрэлт


Цээж маань өвдөж намайг сэрээлээ

Зүүд маань шөнө дундын амар амгаланг эвдэх нь энэ үү

Сарны дор бодолд автах нь

Сарны доор санааширан суухуйяа

Сар нарнаас ч дулаан элчээр төөнөж

Нэрийг чинь хүртэл уусган хайлуулна.


Сонсохуй

Хязгааргүй тэнгисийн эрэг дэх адал явдалыг сонсох гэж

Хясаанууд цаг ямагт анир чимээгүйг эрхэмлэнэ.


Гэрч


Үүрдийн гэрч болсон одод

Шөнө болгон хүрч ирээд

Хайрын үлгэрүүдээ удтал хүүрнэнэ


Орчуулсан О.Мөнхнаран

Comments

Popular posts from this blog

Данзангийн НЯМСҮРЭН /1947-2002/

ҮЗЭСГЭЛЭНТ ХАСАРВААНЬ МОД ЦЭЦЭГЛЭЭД Үзэсгэлэнт хасарваань мод цэцэглээд Өргөн дэлхийн чимэг бүрдээд байхад Үдшийн сарны Гүмүда цэцэг шиг Чи минь гэлээ Өндөр газрын зэрэглээ урсаад Өдрийн нар аяганд ороод Мөнхийн зунаа уусаар байхад Чин минь л даарлаа гэлээ. Өмнөд нутгийн хөхөө ирээд Өвөр арн ууланд цэнгээд байхад Өнөө зуны сүүдэрт бадамласан лянхуа шиг Чи минь даарлаа гэлээ. Энэ л сайхан улирлын жимс бүрэн боловсроод Энхэр зөөлөн царайд чинь туяа татаад байхад Элчилгүй цөлийн тэнгэрийн хаяа дуудан ирсээр байхад Эндээс би явнаа гэлээ Ээж аавын хошуу нутаг сүүмийн хөхрөөд Эргэн хурган үүлс буцаад байхад Эр өвсний толгойг имрэн, имрэн Эрээнцаваас бүүр явнаа гэлээ. Чамайг даараад байнаа гэхээр Шаргачин зээрийн арьсаар хучлаа. Чамайг эндээс явнаа гэхээр Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа. Чамайг даараад байнаа гэхээр Шаргахан аязтай дуугаа би зохиолоо. Чамайг эндээс явнаа гэхээр Шанзны нэг утсыг тасалж...

Д.НАЦАГДОРЖ 1906-1937/

НУУЦ ЯНАГ Хуралдсан олны дунд учирмагц Дөрвөн нүд эсрэг ширтэлцэж Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр Зул гэрэлтэж байгааг хэн мэднэ Хожим өдөр гүн ойн дунд учирч, Сэтгэл зүрхийг хангахад Гагцхүү хажуугийн цэцэг үзэж Бид хоёрын зүг инээмсэглэнэ. Эгшин зуур боловч, Түмэнтээ бодогдох бөгөөд Хэзээ ба хаана гэж, Өчүүхэн зүрх нь өвдөнө. Хоёр бие хэдийгээр Эрх чөлөөгүй боловч, Сэтгэл зүрх нь хэзээд Нэг савны дотор хосолно. 1930 он

Д.Баттогтох /1967-1994/

САРНЫ ОХИН Чиний бороо тосоон алга чинь Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм Чиний нар ичээсэн харц чинь Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм Чи Одтой шөнөөр олж хараагүй од юм Чи Одоо хүртэо бодоод санаанд минь ороогүй шүлэг юм Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон Гараас минь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан Чи Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм Чи Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм Чиний сул асгасан үс чинь Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм Чиний сулхан инээсэн нүд чинь Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм. 1990.09.29