Японы NHK телевизийнхэн “Азид хэн нь хэн бэ?” хэмээх хэмээх алдарт нэвтрүүлгээ монголын хүүхдийн зохиолч, Нүүдлийн номын сангийн эрхлэгч, Жамбын Дашдондогт зориулж гаргаж байлаа. Мөн монголын олон хүүхдүүдийн унших дуртай ном, дуулах дуртай дуунуудын эзэн, түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Хүүхдийн уран бүтээлээр чөлөө завгүй ажиллаж байгаа хүн гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэнэ. Ойрын үед ямар бүтээл туурвиж байна? Үүгээр яриагаа эхлэх үү? - Дэлхийн хүүхдийн 3 боть номонд дээр ажиллаж байна. Эхний ботид нь дэлхийн хүүхдийн яруу найргийн бүтээлээс 60 орны 240 зохиолч багтсан. Хоёр дахь ботид нь мөн 60-аад орны 100 гаруй зохиолчийн хүүрнэл зохиол орсон байгаа. Энэ хоёр ботио дуусгаад хэвлэлд шилжүүлчихсэн. “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар надад энэ саналыг тавьсан. Гурав дугаар ботийг нь дараа жил өгнө. Хүүхдийн уран зохиолын сурах бичгийн чанартай байх юм. Уншихыг яармаар номын сураг байна. Хүний нэг насандаа хийж болох хамгийн том...