ЯРУУ НАЙРАГ БОЛ ОРШИХУЙН ЦЭВЭР ТУНГАЛАГ ТАЛСТ ЯРУУ НАЙРАГЧИЙН ИЛГЭЭЛТ ӨНДӨР ХҮНДЭТГЭЛТ МОНГОЛЫН ҮЗЭГ НЭГТ ЯРУУ НАЙРАГЧИД АА! Миний эрхэм дүү Доктор Г.Мэнд-Ооёо анхааралыг минь танайд ч мөн лавтайяа тэмдэглэх Дэлхийн Яруу Найргийн өдөрт хандуулсан юм. Та бүхэнд энэхүү эрхэм учралт өдрийн баярын мэнд хүргэе! Энэ 9-р сард Улаанбаатарт болох Дэлхийн Яруу Найрагчдын Их Хуралд оролцсоноор та нартай дотно танилцана гэж найдаж байгаа. Би танай хэлийг мэдэхгүй, танай яруу найраг, соёлын өвийн талаар төдийлөн мэдэж амжаагүй байна. Харин саяхнаас ГҮНҮ сэтгүүлийн нийтлэлээс би бага ч гэсэн ойлголт авч, танай яруу найргийн ямар тансаг, арвин болохыг мэдэж авлаа. Эндээс би та бидний соёл, ертөнцийг үзэх үзэлд ижил төсөөтэй олон зүйл байгааг олж, мэдрэв. Унгар хэл бол Монголтой адил Урал- Алтай язгуурын хэл. Энэ нь бидний сэтгэлгээнд тод ул мөрөө үлдээсэн билээ. Христийн тооллын 896 онд Унгарт ирэхээсээ өмнө бид бас нүүдэлчид байв. Харин өнөөдөр Унгар бол газар тариалан голлосо...