Skip to main content

Posts

В.Гёте /1749-1832/

ШӨНИЙН ГИЙЧНИЙ ДУУ Одоо яг шөнө дунд болж байна Онгод орж ирээд бичихээс яах вэ? Ооч юм ч уух хүсэл уул нь алга, байтал Охь дарс хундаглаад Таньд баръя гэлээ, Хэдийгээр чи намайг та гэж хүндэтгэх авч Хэнхдэг чанаддаа хэн гэж байгааг чинь мэдэж байна Сэтгэл булаам бүсгүй минь чи, хундагаа дүүргэ дээ Сэлүүн холд би чамайг дурсаж явъяа даа, Одоо яг миний юу бодож суугааг Ойлгох биш дээ, чи минь ч бас! Г.Мэнд-Ооёогийн орчуулга

Дү Фү /712-770

САРТАЙ ШӨНӨ Саран саруулхан энэ үдэш, Фу жоу-д агч эхнэр минь Санаа алдан цонхоор ширтэж суугаа нь лав. Сэтгэлээс гардаггүй хэдэн үрс минь дэргэд нь Чан аньд хоригдсон намайг хамтдаан үгүйлж байгаа нь лав. Санчигны нь үсээр салхи наадан сэвэлзүүлж байгаа нь лав Сайхан дал мөр чинь үдшийн жихүүнд дагжиж байгаа нь лав. Хэзээ нэг бидэн хоёул учирч, хамтдаан сарыг бараалах билээ? Хацар даган бөмбөрөх нулимс, сарны туяанд хатах бол уу? үгүй бол уу? Я.Ганбаатарын орчуулга

ЖЕОФФРЕЙ ЧОСЕР /Англи/

Жеоффрей Чосерийг Шекспирээс өмнөх үеийн Английн агуу их яруу найрагч хэмээн нийтээр хүндэтгэн хүлээн зөвшөөрчээ.Гэнэн залуу хархүү хайрлаж дурласан бүсгүйнхээ гоо үзэсгэлэнгийн өмнө арчаагүй болхи байдалд орж болдгийг дүрслэхдээ шүлгийнхээ айзам хэмнэл, дахилт давталтыг эхний болоод сүүлчийн бадгуудад солбиж оруулсан нь сонин ажээ. ХҮНИЙГ ҮЛ ӨРӨВДӨГЧ ГОО ҮЗЭСГЭЛЭН Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа Зүрхээн би хөөрхий, зүсүүлээд л үлдэх юмаа. Гэнэн балчир зүрхийг минь гоо бүсгүй чи Гэнэт шархлуулдаг шигээ гэнэт бас эдгээж магадгүй. Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа Үхэл амьдрал хоёрын минь эзэн хатан чи Үнэн зүрхний үгийг минь сонсох юмаа гэвэл Үхтлээ дурласан сэтгэлийг өнгийж харах л байх даа, Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би д...

Д.НАЦАГДОРЖ 1906-1937/

НУУЦ ЯНАГ Хуралдсан олны дунд учирмагц Дөрвөн нүд эсрэг ширтэлцэж Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр Зул гэрэлтэж байгааг хэн мэднэ Хожим өдөр гүн ойн дунд учирч, Сэтгэл зүрхийг хангахад Гагцхүү хажуугийн цэцэг үзэж Бид хоёрын зүг инээмсэглэнэ. Эгшин зуур боловч, Түмэнтээ бодогдох бөгөөд Хэзээ ба хаана гэж, Өчүүхэн зүрх нь өвдөнө. Хоёр бие хэдийгээр Эрх чөлөөгүй боловч, Сэтгэл зүрх нь хэзээд Нэг савны дотор хосолно. 1930 он

Б.ЯВУУХУЛАН

МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ Зорин ирэх амрагаа хүлээхэд Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж Шөнийн чимээгүй гадаа налайн Унийн углуургаар саран гэрэлтэнэ . Өнчин дэрэн дээр нойр хулжсан Ухаангүй дурлалын урхинд байхад Мөнгөн хазаарын бүдэг чимээ Онгон зүрхийг цочоон баясгана . 1959 он АМОРЭ Аморэ , Амрэ , амрагхан Аморэ Алс Сорентод бид уулзаагүй ээ , Аморэ ! Дуулим тал нутагтаа байж би , Аморэ , Дурлалын чинь дууг сонссон юм , Аморэ ! Хараацайн даль шиг хөмсөг чинь , Аморэ ! Харагдах шиг болсон юм , над Аморэ ! Харын нүдний чинь талимаарал , Аморэ ! Хайлуулчих шиг болсон юм , намайг Аморэ ! Зугаатай уяхан хоолойнд чинь Аморэ , Зуун настан ч залуужна бий , Аморэ ! Мөнх сарьдаг хүйтэн уулын чиг , Аморэ , Мөст магнай нь хөлөрнө бий , Аморэ ! Аль чиг хүний сэтгэл бол , Аморэ , Арслангийн бяртай хүчтэн юм , Аморэ ! Хайрын дууны өмнө болохоор л ,...

Хайрын номын сангийн учир

“Аргагүй амраг” хайрын шүлгийн ант о логийг эмхэтгэгчийн үг Эцэг тэнгэрээс үүдэж эхийн хэвлийгээс мэндэлж, нарт хорвоогийн тоост амьдралд өрнөх хүмүүний амьдрал магадгүй бүхэлдээ хайрын түүх байх. Элбэрэлт эхийн агуу хайрыг эхэлж амсан мэдэрч эхэлснээс гэр бүл, ахан дүүс, анд нөхөд, янаг амрагийн гээд хайрын дунд хүмүүний амьдрал үргэлжилнэ. Гагцхүү их хайрынхаа туульсийг дуулж үлдээдэг нь уран бүтээлчид, тэр дундаа яруу найрагчдын зүрх сэтгэлийн дуудлага буюу. Тэд амьдралынхаа алтан сайхан агшин, амтат цэнгэл, амсаагүй жаргал, өнгөрсөн учралаа өөрийн үгээр, сэтгэлийн бичээс болгон үлдээж хожмын хэн нэгнийг уншихад хамрын самсаа шархирч, нүдний нулимс бүрэлзэж, зүрх хөндүүрлэж, чих шуугиж, алмайрч, догдолж, бахархаж, шагшин дуурьсана. Хувь хүний шинж бүхэн өөр өөр байдаг шиг хүн болгоны хайр дурлал, учрал бүхэн өөр өөрийн өнгө аястай давтагдашгүй түүх, дурсамж, шаналал, тайтгарал үлдээдэг. Хайр амссан зүрх сэтгэл ямагт дулаахан байж, хавь орчиндоо жаргалын туяа гялбуулж, орчло...

Гол өндрийн тэнгэр буюу Зотол Хан

Зуны дэлгэр цагт нутагтаа бараалсангүй гурван жил шахам болсон миний хувьд энэ зуны аялал нэг л ер бусын байлаа. Ер нь би нутагтаа очих болгондоо л нэг ийм мэдрэмж эн тэргүүнд тээдэг дээ. Хүсэл дуудах салхи минь, Хүй цөглөсөн тал минь, Хөлд орсон шороо минь, Хагацахын аргагүй нутаг минь болохоор тэр юм болов уу даа. Аав ээжтэйгээ уулзаж нялхараад оройн наранд сууж ахуйдаа энэ жил Бүдүүн овоондоо мөргөхөөр явцгаая гэж уриаллаа. Бүгд л миний саналыг дуун дээр нь хүлээн авч, аав минь шатахуунаа бэлдэж, ээж минь Овоонд өргөх идээний дээжээ зэхлээ. Бидний Бүдүүн овоо хэмээн цээрлэн дуудах овоо бол далайн төвшинөөс дээш 1425 метр өндөр дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан, эртний сүлдэн их тахилгат Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол Хан Уул юм. Эрхт сод Богдоос янагш алтан ургийн ураг дор хүртэл Түмний тэрхүү мянганы эх болсон эзэд хаад, ноёд Түшмэл, ард бид бүгдээр энх амгалан жаргах болтугай Эрэл сурал үгүй амар тайван жаргатугай хэмээн “Онгон Зотол ханы сан” ...