Нэг Ертөнц өөрөө агуу их туурвигч бөгөөд хамгийн том туурвил нь бол хүмүүн бидэн билээ. Хүмүүн бидэн өөр өөр газар орноо мэндэлж, өр өөр ёс суртахуунаар хүмүүжиж, өөр өөр хэлээр ярьдаг ч бидний зүрх сэтгэл, түүний үнэмлэхүйн мөн чанар нь үнэхээрийн адилхан буюу. Уран зураач, хөгжмийн зохиолч, гэрэл зурагчин, яруу найрагч, гүн сэтгэгч хүн чухам ямархан нэгнийг нандигнан тэмүүлэн зорьж, альхан замаар бидэнтэй алхаж, юуг хэрхэн дуулна вэ? гэж бодох үнэхээр сонин бөлгөө. Түнэр орчлонгийн хүн бүхэн төөрөг заяаны барилдлагатай Түм буман урьдын явдал мэлмийн чанадад хадгалаастай… Орчлон ертөнц энгүй уудам ч гэлээ Огт үл таних харь хүн гэж нэгээхэн ч үгүй Оддын чуулалд ч зөгнөл төрмүй … Ямар ер бусын сайхан бодрол ухаан вэ? Төөрөг заяаны барилдлагатай болохоор харь хүн гэж нэгээхэн ч үгүй ажгуу. Өнөөдөр бид бие бие рүүгээ муухай харж, муу үг шидэлцэж, нэгнээ үзэн ядаж энд тэндгүй үл хүндэтгэл, үл ойлголцол байхад тэрээр бидэнд бид бол дэлхийн ээжийн хүүхдүүд, ах дүү амраг садан гэдгийг маань с...