Skip to main content

Posts

Showing posts from March, 2009

Данзангийн НЯМСҮРЭН /1947-2002/

ҮЗЭСГЭЛЭНТ ХАСАРВААНЬ МОД ЦЭЦЭГЛЭЭД Үзэсгэлэнт хасарваань мод цэцэглээд Өргөн дэлхийн чимэг бүрдээд байхад Үдшийн сарны Гүмүда цэцэг шиг Чи минь гэлээ Өндөр газрын зэрэглээ урсаад Өдрийн нар аяганд ороод Мөнхийн зунаа уусаар байхад Чин минь л даарлаа гэлээ. Өмнөд нутгийн хөхөө ирээд Өвөр арн ууланд цэнгээд байхад Өнөө зуны сүүдэрт бадамласан лянхуа шиг Чи минь даарлаа гэлээ. Энэ л сайхан улирлын жимс бүрэн боловсроод Энхэр зөөлөн царайд чинь туяа татаад байхад Элчилгүй цөлийн тэнгэрийн хаяа дуудан ирсээр байхад Эндээс би явнаа гэлээ Ээж аавын хошуу нутаг сүүмийн хөхрөөд Эргэн хурган үүлс буцаад байхад Эр өвсний толгойг имрэн, имрэн Эрээнцаваас бүүр явнаа гэлээ. Чамайг даараад байнаа гэхээр Шаргачин зээрийн арьсаар хучлаа. Чамайг эндээс явнаа гэхээр Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа. Чамайг даараад байнаа гэхээр Шаргахан аязтай дуугаа би зохиолоо. Чамайг эндээс явнаа гэхээр Шанзны нэг утсыг тасалж

Ламжавын МЯГМАРСҮРЭН (1954)

БОЛОР ЧУЛУУНД ТУССАН САРНЫ ГЭРЭЛ Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан Цонхны чинь доор тамхи татан холхиход Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам. Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхлэнэ. Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч Өөрийн эрхгүй баясан мишээх шиг санагдана. Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч Чанга шингэн инээдээр чинь зүрхээ тэжээн ханьсана. Чиний инээдийг салхинаас булаан, газарт хүргэлгүй Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа. Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа. Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа. Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан Цонхны чинь доор

Д.Баттогтох /1967-1994/

САРНЫ ОХИН Чиний бороо тосоон алга чинь Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм Чиний нар ичээсэн харц чинь Дөрвөн уулын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм Чи Одтой шөнөөр олж хараагүй од юм Чи Одоо хүртэо бодоод санаанд минь ороогүй шүлэг юм Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан Би чиний буух замаар чинь гэртээ харьж явсан Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимны модны цэцэг үнэртэж байсан Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан Анх харахдаа л би чамайг сарны охин гэж бодсон Гараас минь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгүй бол Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан Чи Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм Чи Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм Чиний сул асгасан үс чинь Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм Чиний сулхан инээсэн нүд чинь Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм. 1990.09.29

В.Гёте /1749-1832/

ШӨНИЙН ГИЙЧНИЙ ДУУ Одоо яг шөнө дунд болж байна Онгод орж ирээд бичихээс яах вэ? Ооч юм ч уух хүсэл уул нь алга, байтал Охь дарс хундаглаад Таньд баръя гэлээ, Хэдийгээр чи намайг та гэж хүндэтгэх авч Хэнхдэг чанаддаа хэн гэж байгааг чинь мэдэж байна Сэтгэл булаам бүсгүй минь чи, хундагаа дүүргэ дээ Сэлүүн холд би чамайг дурсаж явъяа даа, Одоо яг миний юу бодож суугааг Ойлгох биш дээ, чи минь ч бас! Г.Мэнд-Ооёогийн орчуулга

Дү Фү /712-770

САРТАЙ ШӨНӨ Саран саруулхан энэ үдэш, Фу жоу-д агч эхнэр минь Санаа алдан цонхоор ширтэж суугаа нь лав. Сэтгэлээс гардаггүй хэдэн үрс минь дэргэд нь Чан аньд хоригдсон намайг хамтдаан үгүйлж байгаа нь лав. Санчигны нь үсээр салхи наадан сэвэлзүүлж байгаа нь лав Сайхан дал мөр чинь үдшийн жихүүнд дагжиж байгаа нь лав. Хэзээ нэг бидэн хоёул учирч, хамтдаан сарыг бараалах билээ? Хацар даган бөмбөрөх нулимс, сарны туяанд хатах бол уу? үгүй бол уу? Я.Ганбаатарын орчуулга

ЖЕОФФРЕЙ ЧОСЕР /Англи/

Жеоффрей Чосерийг Шекспирээс өмнөх үеийн Английн агуу их яруу найрагч хэмээн нийтээр хүндэтгэн хүлээн зөвшөөрчээ.Гэнэн залуу хархүү хайрлаж дурласан бүсгүйнхээ гоо үзэсгэлэнгийн өмнө арчаагүй болхи байдалд орж болдгийг дүрслэхдээ шүлгийнхээ айзам хэмнэл, дахилт давталтыг эхний болоод сүүлчийн бадгуудад солбиж оруулсан нь сонин ажээ. ХҮНИЙГ ҮЛ ӨРӨВДӨГЧ ГОО ҮЗЭСГЭЛЭН Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа Зүрхээн би хөөрхий, зүсүүлээд л үлдэх юмаа. Гэнэн балчир зүрхийг минь гоо бүсгүй чи Гэнэт шархлуулдаг шигээ гэнэт бас эдгээж магадгүй. Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би дальдарч Зүйргүй хөөрхөн нүдэнд чинь арга ч үгүй автах юмаа Үхэл амьдрал хоёрын минь эзэн хатан чи Үнэн зүрхний үгийг минь сонсох юмаа гэвэл Үхтлээ дурласан сэтгэлийг өнгийж харах л байх даа, Зөрөөд өнгөрөхийн зуур харцнаас чинь би д

Д.НАЦАГДОРЖ 1906-1937/

НУУЦ ЯНАГ Хуралдсан олны дунд учирмагц Дөрвөн нүд эсрэг ширтэлцэж Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр Зул гэрэлтэж байгааг хэн мэднэ Хожим өдөр гүн ойн дунд учирч, Сэтгэл зүрхийг хангахад Гагцхүү хажуугийн цэцэг үзэж Бид хоёрын зүг инээмсэглэнэ. Эгшин зуур боловч, Түмэнтээ бодогдох бөгөөд Хэзээ ба хаана гэж, Өчүүхэн зүрх нь өвдөнө. Хоёр бие хэдийгээр Эрх чөлөөгүй боловч, Сэтгэл зүрх нь хэзээд Нэг савны дотор хосолно. 1930 он

Б.ЯВУУХУЛАН

МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ Зорин ирэх амрагаа хүлээхэд Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж Шөнийн чимээгүй гадаа налайн Унийн углуургаар саран гэрэлтэнэ . Өнчин дэрэн дээр нойр хулжсан Ухаангүй дурлалын урхинд байхад Мөнгөн хазаарын бүдэг чимээ Онгон зүрхийг цочоон баясгана . 1959 он АМОРЭ Аморэ , Амрэ , амрагхан Аморэ Алс Сорентод бид уулзаагүй ээ , Аморэ ! Дуулим тал нутагтаа байж би , Аморэ , Дурлалын чинь дууг сонссон юм , Аморэ ! Хараацайн даль шиг хөмсөг чинь , Аморэ ! Харагдах шиг болсон юм , над Аморэ ! Харын нүдний чинь талимаарал , Аморэ ! Хайлуулчих шиг болсон юм , намайг Аморэ ! Зугаатай уяхан хоолойнд чинь Аморэ , Зуун настан ч залуужна бий , Аморэ ! Мөнх сарьдаг хүйтэн уулын чиг , Аморэ , Мөст магнай нь хөлөрнө бий , Аморэ ! Аль чиг хүний сэтгэл бол , Аморэ , Арслангийн бяртай хүчтэн юм , Аморэ ! Хайрын дууны өмнө болохоор л ,

Хайрын номын сангийн учир

“Аргагүй амраг” хайрын шүлгийн ант о логийг эмхэтгэгчийн үг Эцэг тэнгэрээс үүдэж эхийн хэвлийгээс мэндэлж, нарт хорвоогийн тоост амьдралд өрнөх хүмүүний амьдрал магадгүй бүхэлдээ хайрын түүх байх. Элбэрэлт эхийн агуу хайрыг эхэлж амсан мэдэрч эхэлснээс гэр бүл, ахан дүүс, анд нөхөд, янаг амрагийн гээд хайрын дунд хүмүүний амьдрал үргэлжилнэ. Гагцхүү их хайрынхаа туульсийг дуулж үлдээдэг нь уран бүтээлчид, тэр дундаа яруу найрагчдын зүрх сэтгэлийн дуудлага буюу. Тэд амьдралынхаа алтан сайхан агшин, амтат цэнгэл, амсаагүй жаргал, өнгөрсөн учралаа өөрийн үгээр, сэтгэлийн бичээс болгон үлдээж хожмын хэн нэгнийг уншихад хамрын самсаа шархирч, нүдний нулимс бүрэлзэж, зүрх хөндүүрлэж, чих шуугиж, алмайрч, догдолж, бахархаж, шагшин дуурьсана. Хувь хүний шинж бүхэн өөр өөр байдаг шиг хүн болгоны хайр дурлал, учрал бүхэн өөр өөрийн өнгө аястай давтагдашгүй түүх, дурсамж, шаналал, тайтгарал үлдээдэг. Хайр амссан зүрх сэтгэл ямагт дулаахан байж, хавь орчиндоо жаргалын туяа гялбуулж, орчло