Skip to main content

KAREN KUNG-Taiwan/



Гэрлийн сүүдэр


гэрлийн сүүдэр дор харанхуй шөнө

гэгээн өдрийн ганцаадлаа

ахин дахин өгүүлнэ.


Салхин хонх


Салхин хонх үргэлж нам гүм байх юм

Сэвшээ салхи илбэн таалахад

Зүрх нь догдлон жингэнэнэ.


Нулимс


Урьд цагын хосууд хайрын үгээ тагтан дээр шивнэлдэхэд

Амгалан тэнгэрийн гүн дэх одод

Нулимсан дуслууд болон хувирна.


Мөнхийн хайр


Хайр гэдэг хэтэрхий богино

Харуусал зовлон хэзээ ч дуусашгүй тул

Яруухан шүлгээр шархаа эдгээж

хундага дарсаар өвчинөө намдаа юу.


Хатсан цэцэгс


Насан үүрд чинийхээ нулимсыг би арчмаар байна гэж

салхи сарнайд өгүүлнэ

Өтөл болоод чинийхээ гарт би үхмээр байна хэмээн

сарнай салхинд хариулав

Үүнээс хойш мөнхий хайрын түүх болон

цонхны минь давцан дээр үргэлжилсээр/асгарсан юм/


Гүн нойрноос сэрэхүй


Амтат зүүднийхээ авдарыг сайтар эвдэж бай

Аль эсвэл зүүднийхээ далайд хүссэнээрээ шумба

Адбиш зовлонгоос ангид байх зам энэ буюу


Намарт сэтгэл хөдлөхүй


Буцах намрын өнчин ганц навч улайхад

Бусад олон навчис ичингүйрэн

Буух авралаа эх модноосоо эрвэй.


Шөнө дундын сэрэлт


Цээж маань өвдөж намайг сэрээлээ

Зүүд маань шөнө дундын амар амгаланг эвдэх нь энэ үү

Сарны дор бодолд автах нь

Сарны доор санааширан суухуйяа

Сар нарнаас ч дулаан элчээр төөнөж

Нэрийг чинь хүртэл уусган хайлуулна.


Сонсохуй

Хязгааргүй тэнгисийн эрэг дэх адал явдалыг сонсох гэж

Хясаанууд цаг ямагт анир чимээгүйг эрхэмлэнэ.


Гэрч


Үүрдийн гэрч болсон одод

Шөнө болгон хүрч ирээд

Хайрын үлгэрүүдээ удтал хүүрнэнэ


Орчуулсан О.Мөнхнаран

Comments

Popular posts from this blog

Хайрын номын сангийн учир

“Аргагүй амраг” хайрын шүлгийн ант о логийг эмхэтгэгчийн үг Эцэг тэнгэрээс үүдэж эхийн хэвлийгээс мэндэлж, нарт хорвоогийн тоост амьдралд өрнөх хүмүүний амьдрал магадгүй бүхэлдээ хайрын түүх байх. Элбэрэлт эхийн агуу хайрыг эхэлж амсан мэдэрч эхэлснээс гэр бүл, ахан дүүс, анд нөхөд, янаг амрагийн гээд хайрын дунд хүмүүний амьдрал үргэлжилнэ. Гагцхүү их хайрынхаа туульсийг дуулж үлдээдэг нь уран бүтээлчид, тэр дундаа яруу найрагчдын зүрх сэтгэлийн дуудлага буюу. Тэд амьдралынхаа алтан сайхан агшин, амтат цэнгэл, амсаагүй жаргал, өнгөрсөн учралаа өөрийн үгээр, сэтгэлийн бичээс болгон үлдээж хожмын хэн нэгнийг уншихад хамрын самсаа шархирч, нүдний нулимс бүрэлзэж, зүрх хөндүүрлэж, чих шуугиж, алмайрч, догдолж, бахархаж, шагшин дуурьсана. Хувь хүний шинж бүхэн өөр өөр байдаг шиг хүн болгоны хайр дурлал, учрал бүхэн өөр өөрийн өнгө аястай давтагдашгүй түүх, дурсамж, шаналал, тайтгарал үлдээдэг. Хайр амссан зүрх сэтгэл ямагт дулаахан байж, хавь орчиндоо жаргалын туяа гялбуулж, орчло...

Б.ЯВУУХУЛАН

МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ Зорин ирэх амрагаа хүлээхэд Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж Шөнийн чимээгүй гадаа налайн Унийн углуургаар саран гэрэлтэнэ . Өнчин дэрэн дээр нойр хулжсан Ухаангүй дурлалын урхинд байхад Мөнгөн хазаарын бүдэг чимээ Онгон зүрхийг цочоон баясгана . 1959 он АМОРЭ Аморэ , Амрэ , амрагхан Аморэ Алс Сорентод бид уулзаагүй ээ , Аморэ ! Дуулим тал нутагтаа байж би , Аморэ , Дурлалын чинь дууг сонссон юм , Аморэ ! Хараацайн даль шиг хөмсөг чинь , Аморэ ! Харагдах шиг болсон юм , над Аморэ ! Харын нүдний чинь талимаарал , Аморэ ! Хайлуулчих шиг болсон юм , намайг Аморэ ! Зугаатай уяхан хоолойнд чинь Аморэ , Зуун настан ч залуужна бий , Аморэ ! Мөнх сарьдаг хүйтэн уулын чиг , Аморэ , Мөст магнай нь хөлөрнө бий , Аморэ ! Аль чиг хүний сэтгэл бол , Аморэ , Арслангийн бяртай хүчтэн юм , Аморэ ! Хайрын дууны өмнө болохоор л ,...

Жамбын ДАШДОНДОГ: Би хүүхдийн суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг

Японы NHK телевизийнхэн “Азид хэн нь хэн бэ?” хэмээх хэмээх алдарт нэвтрүүлгээ монголын хүүхдийн зохиолч, Нүүдлийн номын сангийн эрхлэгч, Жамбын Дашдондогт зориулж гаргаж байлаа. Мөн монголын олон хүүхдүүдийн унших дуртай ном, дуулах дуртай дуунуудын эзэн, түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Хүүхдийн уран бүтээлээр чөлөө завгүй ажиллаж байгаа хүн гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэнэ. Ойрын үед ямар бүтээл туурвиж байна? Үүгээр яриагаа эхлэх үү? - Дэлхийн хүүхдийн 3 боть номонд дээр ажиллаж байна. Эхний ботид нь дэлхийн хүүхдийн яруу найргийн бүтээлээс 60 орны 240 зохиолч багтсан. Хоёр дахь ботид нь мөн 60-аад орны 100 гаруй зохиолчийн хүүрнэл зохиол орсон байгаа. Энэ хоёр ботио дуусгаад хэвлэлд шилжүүлчихсэн. “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар надад энэ саналыг тавьсан. Гурав дугаар ботийг нь дараа жил өгнө. Хүүхдийн уран зохиолын сурах бичгийн чанартай байх юм. Уншихыг яармаар номын сураг байна. Хүний нэг насандаа хийж болох хамгийн том...