СУРГААЛ Олныг уймруулсан гэж чамайг зүхэж байгаа Олны уймарсан сүрэг дунд биеэн барь! Орчлонд итгэхээр олдсон биедээн итгэ. Олбиргон амьтсын элдэв нүглийг тэвч. Гүйцэх нас чинь болоогүйгээс цөхөлгүй бай. Гүтгэгчид гүтгэж л байг, тэдний зэрэгт бүү уна. Хагацаж сур, хагацахдаан, харин чи, Хамгаас цэцэн цэлмэг бүү харагд! Хүслийн боол бололгүйгээр хүсэж сур! Бодлын боол бололгүйгээр бодож сур! Амжилт зэмлэл хоёрыг адилхан угт. Аль алины нь өнгө хуурамчийг бүү март. Хэсэг тэнэгийг уургалахаар зальхай амьтас Хэлсэн үгийг чинь гуйвуулахад дөлгөөн хэвээр бай. Хамаг амьдрал чинь балран унахад Харин чи ахин эхэлж цогцлоох ёстой. Жаргах найдвар байвал юугаан ч үл хайрлан Зовж хураасан бүхнээн, зарж гаргаж сур. Хамаг байдгаан алдаад урьдын адил хоосровч Харамсана гэдгийг үүрд мартах хэрэгтэй. Хайрласан бүхэн чинь хэдүйн цөлмөрч шатаад Ханхай цээж үлдлээ ч гэсэн Зориг чинь гагцхүү, замнах хүсэлтэй байсан цагт Зүрх мэдрэл, бие сэтгэлээн, шахаж ш...